Том Хүн
Хүүхэд

Та захиалга өгөхөөсөө өмнө манай зочид буудлын үйлчилгээ болон үнийн талаарх журамтай танилцана уу.

“Өргөө” зочид буудлын үйлчилгээ болон үнийн талаар баримтлах журам

Өрөөний захиалга хүлээн авах болон захиалга цуцлах тухай

  • Буудлын зочин хүлээн авах цаг- өдөр бүр 14 цаг
  • Буудлаас зочны гарах цаг- өдөр бүр үдийн 12 цаг
  • Зочин хүсэлт гаргасан тохиолдолд өглөөний 6 цагаас эхлэн өрөөг нь бэлэн байлгах боломжтой
  • Өглөөний 6 цагаас өмнө буудалласан зочноос төлбөрийг бүтэн өдрөөр тооцож нэхэмжлэнэ
  • Зочин буудлаас гарах өдрөө хэрэв хүсвэл үдээс хойш 3 цаг хүртэл өрөөндөө байрлаж болно
  • Үдээс хойш 3 цагаас хойш буудлаас гарсан зочноос тухайн өрөөний хоногийн төлбөрийн 50%- тай тэнцэх төлбөрийг нэмж нэхэмжлэх болно
  • Оройны 18 цагаас хойш буудлаас гарсан зочноос тухайн өрөөний төлбөрийг бүтэн өдрөөр тооцон нэмж нэхэмжлэх болно
  • Хэрэв зочин урьдчилж мэдэгдэлгүйгээр захиалгат өдрийнхөө 18 цаг гэхэд буудаллаагүй тохиолдолд тухайн зочны захиалгыг ямар нэгэн анхаарал сануулга өгөлгүйгээр зочид буудлын зүгээс цуцлах болно
  • Зочин захиалга өгөх хүсэлт ирүүлсэн даруйд захиалгыг хүлээн авах боломжтой эсэх талаар зочид буудлын зочин угтах хэсгээс имэйлээр болон утсаар хариу мэдэгдэх бөгөөд тухайн захиалагч нь байрлах хугацааны нийт төлбөрийн 50% ийг зочид буудлын данс руу банкаар гуйвуулах юм уу хүчин төгөлдөр кредит картаар төлж гүйцээсэн тохиолдолд таны захиалга албан ёсоор баталгаажих болно
  • Зочин захиалгат өдрөөсөө хоёр хүртэл хоногийн өмнө багтаж захиалга цуцлах мэдэгдэл өгөөгүй тохиолдолд түүний буудаллах хугацааны нийт төлбөрийн 50% тай тэнцэх төлбөрийг тухайн зочны кредит картнаас суутган авах болно
  • Зочин нь захиалгат өдрөөсөө хоёр хоног болон түүнээс урт хугацааны өмнө амжиж захиалга цуцлах талаар мэдэгдсэн тохиолдолд захиалсан өрөөний эхний нэг өдрийн төлбөрийг бусад татвар шимтгэлүүдийн хамт тухайн зочны төлсөн урьдчилгаа төлбөрөөс суутгаж авах бөгөөд үлдэгдэл мөнгийг буцааж олгох болно
  • Захиалга өгсөн зочин ямар нэгэн байдлаар урьдчилж захиалгаа цуцлаагүй атлаа буудаллаагүй тохиолдолд түүний кредит картнаас суутгаж авсан болон банкаар шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцааж олгохгүй
  • Бүх захиалгууд хүчин төгөлдөр кредит картны төлбөр болон зочид буудлын дансанд төлбөр хийсэн банкны шилжүүлгээр баталгаажих бөгөөд хэрэв дээрх төлбөрийн аль нь ч баталгаажигдаагүй тохиолдолд зочинд манай буудлын зүгээс ямар нэгэн мэдэгдэл анхааруулга өгөлгүйгээр тухайн захиалгыг цуцлах бүрэн эрхтэй
  • Банкны урьдчилсан шилжүүлэг болон баталгаат кредит картгүй тохиолдолд тухайн захиалагч байгууллагын албан бланк дээр бичигдсэн албан ёсны тамга тэмдэг, удирдлагын гарын үсэг бүхий хүсэлтийг үндэслэн захиалгыг баталгаажуулах бөгөөд ингэснээр манай зочид буудал захиалга цуцлах болон баталгаажуулах өөрийн журмыг баримтлан ажиллах боломжоор хангагддаг гэдгийг эрхэм захиалагч та хүндэтгэн үзнэ үү
  • Цаг агаарын болон байгалийн ноцтой гамшгийн үед зочид буудлын зүгээс захиалгыг цуцлах бүрэн эрхтэй бөгөөд захиалгын үед баталгаажуулсан ямар нэгэн үйлчилгээг зочид буудал хариуцахгүй болно