Том Хүн
Хүүхэд

Renaissance Ресторан

Манай “RENAISSANCE” ресторан нь 45 хүн нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай. Төрсөн өдрийн болон бусад баяр ёслол, тусгай зоогийг ойр дотныхондоо, хамт олондоо бэлэг барихаар төлөвлөж байгаа бол 30 хүний багтаамжтай VIP өрөөнүүдийн үүд хаалга үргэлж таны өмнө нээлттэй байх болно. Дурлалт хосууд болон гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө дээд зэрэглэлийн тансаг, найрсаг үйлчилгээгээр үйлчлүүлж, Авъяаслаг мастер тогооч нарын хийсэн европ, монгол үндэсний хоолыг тав тухтай тансаг орчинд зооглох боломжтой. Мөн өглөөний Англи цайны тансаг менюг бид та бүхэндээ дэлгэн барих болно. Манай ресторанд ирснээр Франц, Испани Улсын дээд зэрэглэлийн чанартай амтат дарснуудын өргөн сонголт таныг хүлээж байна. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд зориулж хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон тохилог бизнес уулзалтын өрөөгөөр танд үйлчлэхэд бэлэн байна. 1995 оноос зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулж буй найрсаг хамт олон таныг угтан авахдаа таатай байх болно.

Ажиллах цаг: 07:30-00:00