Том Хүн
Хүүхэд

Тавтай морил

Улаанбаатар хотын  төв хэсэгт байрладаг “Өргөө” биютик зочид  буудал нь Итали дизайнерийн өвөрмөц шийдэл бүхий гадаад болон дотоод засал чимэглэлтэй, зочдын тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан тансаг тохилог өрөөнүүдийг цогцоор нь шийдэж өгсөн билээ.“Өргөө” зочид буудал нь 2010 онд маркетинг менежментийн шинэчлэл хийж бютик зочид буудлын үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ. Тус зочид буудал нь дэлхийн шилдэг зочид буудлуудын стандартад бүрэн нийцсэн хамгийн сүүлийн үеийн тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан билээ.Манай зочид буудал нь Засгийн газрын ордон, Яамд, Тамгын газар болон Олон Улсын байгууллага, Банк санхүүгийн байгууллага, Үндэсний музей, Сүхбаатарын талбай, Улсын дуурь бүжгийн академик театр, цэцэрлэгт хүрээлэн зэрэг гадаадын жуулчдын сонирхлыг татахуйц үйлчилгээний газруудад 2 минутын дотор хүрч болохоос гадна бизнесменүүдэд ажил хэргээ явуулахад  бизнесийн таатай орчинд байрладгаараа бусдаас онцлогтой. Бид зочдоо өөрийн унаагаар угтаж авч, үдэж өгдөг үйлчилгээтэй буюу Англи өглөөний амтат хоолоор үнэгүй үйлчилдэг. Та 17 жилийн түүхтэй манай зочид буудалд аль ч үед хүрэлцэн ирэхэд бид таныг найрсгаар хүлээж авахад бэлэн байна.